Суралцагч хүүхэд бүрийн нас, хувь хүний онцлогийг тодорхойлох, онцлогт тохирсон арга барилаар шинэ орчинд дасан зохицуулж, аюулгүй, итгэлтэй, эерэг сэтгэл хөдлөлтэйгээр цэцэрлэгийн амьдралд оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Эцэг эхийн
гарын авлага
2026–2027 хичээлийн жил




Эрхэм эцэг эхчүүдэд
Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе!

Хамгийн үнэ цэнэтэй, хайртай үр хүүхдээ бидэнд итгэн даатгаж, Little Dino цэцэрлэгийн гэр бүлд нэгдсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цэцэрлэгийн амьдрал хүүхдийн хувьд ч, эцэг эхийн хувьд ч шинэ эхлэл байдаг. Хүүхэд маань хэрхэн дасан зохицох бол, юу идэх бол, өвдвөл яах вэ, өдөржин юу сурах вэ гэх мэт санаа зовнил бүхэн тань ойлгомжтой бөгөөд бид түүнийг хүндэтгэн хүлээж авдаг. Иймд эцэг эхчүүдээс байнга ирдэг асуултуудад тодорхой, нэгдсэн хариулт өгөх зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэлээ.
Бид хүүхэд бүрийг өөрийн онцлог, хэмнэлтэй, давтагдашгүй хувь хүн гэж үздэг. Хичээлийн жилийн турш «Би чадна»-аас эхлээд «Би чадлаа» хүртэлх хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхэд тань аюулгүй, дулаан орчинд өөртөө итгэлтэй, бие даасан, эрүүл саруул өсөж хөгжихөд нь бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Хүүхэд бүрийн инээд, анхны алхам, шинээр сурсан үг бүр бидний хувьд бахархал, урам зориг юм.
Хүүхдийн хөгжилд гэр бүл, цэцэрлэг хоёрын нягт хамтын ажиллагаа хамгийн чухал. Хүүхдүүдийнхээ хамгийн гэгээлэг он жилүүдийг хамтдаа утга учиртай, баяр баясгалантай өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн,
Ц.Нямсүрэн
Little Dino цэцэрлэгийн сургалт хариуцсан захирал
Багш ажилчдын танилцуулга

Удирдлага
Н.АриунболорЗахирал
Ц.НямсүрэнСургалт хариуцсан захирал
Б.АлтангадасҮйл ажиллагаа хариуцсан захирал
Ц.ДэлгэрМенежер
Б.БаярсайханТогооч
Бүлгийн багш нар






Хөтөлбөрийн багш нар
М.ТөгөлдөрТаэквондогийн багш, спортын мастер, хар бүс II дан
Maria Luisa CalderonАнгли хэлний багш, TEFL сертификаттай
Т.БаярмааБалет бүжгийн багш, балет болон иогийн багш
Бидний тухай
2–6 насны хүүхдэд зориулсан, 2023–2024 оны хичээлийн жилд байгуулагдсан хувийн цэцэрлэг

Алсын хараа
Жижгээс томруу
Эрхэм зорилго
Хүүхэд нэг бүрийн суурь чадварыг хөгжүүлэн тусгаар бие даасан бүтээлч байдлыг дэмжих хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Үзэл баримтлал
Тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлж, бие даасан бүтээлч үйлийг дэмжиж, хүүхдийн эрхийг дээдлэн ажиллана.
Бүлгүүд
Cute Dino2–3 нас
Brave Dino3–4 нас
Cool Dino4–5 нас
Creative Dino5–6 насӨдрийн дэглэм
08:00–18:00

- ОдооСайн уу найзуудааӨглөөний хүлээн авалт, мэндлэх, талархах, дадал
- ОдооАриун цэвэр сахих цагХоолой зайлах, гараа угаах
- ОдооӨглөөний дасгалБясалгал, Jumping Jacks дасгал
- ОдооНямм Нямм цагӨглөөний цайгаа сайн зажилж идэх, ус уух, гэдсээ 5 сек татах
- ОдооЯлагчийн хөгжих цаг, амьдрах чадварИтгэлийн карт, итгэлийн бэлэг, суралцахуйн чиглэл
- ОдооНямм Нямм цагИх үдийн цайгаа сайн зажилж идэх, ус уух, гэдсээ 5 сек татах
- ОдооСургалтын цагСуралцахуйн чиглэлээр хөгжүүлэх
- ОдооХүчирхэг дадлын цагӨдрийн хоолоо сайн зажилж идэх, ус уух, гэдсээ 5 сек татах
- ОдооНойр минь хаана байна вэ?Ариун цэвэр, үлгэрийн цаг, би чамд итгэж байна
- ОдооГохх гохх цагНойрсолт, хувцсаа өмсөх тайлах дадал
- ОдооНямм Нямм цагАриун цэвэр сахих, бага үдийн цайгаа уух
- ОдооШинийг санаачлагчдын цагИтгэлийн вандуй, гайхамшигт аялал
- ОдооХүчирхэг дадлын цагОройн хоолоо сайн зажилж идэх, ус уух, гэдсээ 5 сек татах
- ОдооХязгааргүй сэтгэгчдийн цагАнимейшн, үлгэр, театр, дугуйлан
- ОдооБаяртай найзууд ааОройн таралт, үдэх, талархах дадал
Life Tree хөтөлбөр
Сургуулийн өмнөх боловсролын цогц шийдэл

«Life Tree» сургалтын цогц шийдэл нь дараах чадварыг эзэмшсэн хүүхдийг бэлтгэнэ. Нэг хичээлийн жилд цуврал 10 модулийг хэрэгжүүлж, амьдралд хэрэгтэй эерэг дадал, мэдлэг чадварыг олгохыг зорино.
Эзэмших 9 чадвар
- 01Өөртөө итгэлтэй
- 02Бусдад итгэл бэлэглэдэг, хүрээлэлдээ эерэгээр нөлөөлдөг
- 03Эх дэлхий, өв соёл уламжлалаа хайрлан хүндэтгэдэг
- 04Сурах удирдлага нь өөрийн гарт нь байж тасралтгүй суралцдаг
- 05Шинжлэх ухаанч бүтээлч сэтгэлгээтэй
- 06Өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлж чаддаг, бусадтай нээлттэй харилцдаг
- 07Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүндэтгэдэг
- 08Эхлүүлсэн зүйлээ дуусгадаг, тууштай, хүссэндээ хүрэхийн тулд хичээдэг
- 09Эрүүл хооллолт, нойрны зөв хэмнэл гэх мэт эерэг дадал хэвшил, эрүүл амьдралын хэв маягтай болох
10 модуль
Аливаа нэг үйлийг багадаа 21 хоног эсвэл түүнээс дээш хугацаанд хэрэгжүүлснээр дадал хэвшлийг эзэмшдэг. Тиймээс нэг хичээлийн жилд эзэмших ёстой дадлуудыг хэсэгчилж модуль гэж нэрлэдэг.
- Итгэл
- Нямм Нямм
- Би шилдэг нь
- Гохх Гохх
- Өдөр бүр гайхамшиг
- Цэв цэвэрхэн
- Зохистой цахим хэрэглээ
- Ёо Ёо баяртай
- Яг адилхан
- Асуу Асуу
Нэмэлт хөтөлбөрүүд
Хичээлийн жилийн турш

Хүүхэд бүрийн одоо эзэмшсэн чадвар, сонирхол, давуу тал болон цаашид хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлно.
Шинэ жилийн баярын уур амьсгалыг хүүхдүүдэд мэдрүүлж, баяр баясал, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Цагаан сарын баярын үеэр хүүхдүүдэд монгол ахуй, ёс заншил, уламжлалт соёлыг амьд туршлагаар дамжуулан танилцуулна.
Хүүхэд бүрийн жилийн турш олж авсан мэдлэг, чадвар, ахицыг тайлан хэлбэрээр нэгтгэн харуулна.
Манай цэцэрлэг нь Singapore school of Mongolia-ийн бэлтгэл хөтөлбөр болох «Суралцахуйд бэлтгэх хөтөлбөр»-ийг хамтран хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөр нь хүүхдийг сургуульд амжилттай дасан зохицоход бэлтгэдэг.

Эцэг эхэд өгөх зөвлөмж
- 1Тогтмол дэглэмУнтах, босох, хооллох цагийг амралтын өдрүүдэд ч цэцэрлэгтэй ойролцоо барих.
- 2Дэлгэцийн цагийг хязгаарлах2–5 настай хүүхдэд өдөрт 1 цагаас ихгүй, насанд хүрэгч хамт үзэх.
- 3Өдөр бүр уншихУнтахын өмнө 10–15 минут ном уншиж, зургаар нь ярилцах.
- 4Бие даалтыг дэмжихХувцсаа өмсөх, тоглоомоо хураах, гараа угаахыг өөрөөр нь хийлгэх.
- 5Мэдээллээ хуваалцахНойр, биеийн байдал, гэр бүлийн өөрчлөлтийг багшид цаг тухайд нь мэдэгдэх.
Холбоо барих




made by: 101studio